Гунигаас гунигийн зvгт - Шинэ бичлэгүүд http://ollie.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 10 Nov 2009 13:15:06 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[..,]]> http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=297438 Ядарч байна,

Цаг хугацаагаа дуусгах гэж

Цагаа барьцаанд тавьлаа.


Цөхөрч байна,

Маргаашийг дургүйхэн харах гэж

Мөнгөн гинжээ зарлаа.


Залхаж байна,

Хүсээгүй ирээдүйг хүртэх гэж

Хамаг бүхнээ золилоо.


Баярлаж байна,

Хойшдын төлөө зориулах

Хугархай харандаа ч үлдээгүйд.

]]>
Tue, 10 Nov 2009 13:15:06 +0800 http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=297438
<![CDATA[?]]> http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=287086 Асар том

Асуултын тэмдэг,

Амьдрал.


Хажууд дагах

Хямдхан үхэл,

Хариулт.

]]>
Sun, 01 Nov 2009 10:24:46 +0800 http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=287086
<![CDATA[Байхгүй ..,]]> http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=281380 Хувь тавилан, заяа төөрөг, зурсан зураг гэж байхгүй. Гэхдээ, санамсаргүй зүйл гэж байхгүй.




Эргүүтэж дуусав.

]]>
Fri, 23 Oct 2009 16:19:51 +0800 http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=281380
<![CDATA[Явлаа ..,]]> http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=276549 Ядам хуруун дахь гархиа сугалаад

Явлаа би чамаас, үүрд.

Үлдээсэн бэлзэг минь хэн нэгний

Үнэт хуруунд нь таарвал

Намайг мартсаны тэмдэг болгож

Насан туршид нь зүүлгээрэй.

]]>
Thu, 15 Oct 2009 13:04:33 +0800 http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=276549
<![CDATA[Хүн байна уу?]]> http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=275966 "Гурвуул нэг завиар"

"Муу ёр 666"

"Ороолон"

"Мартин Иден" гэсэн номнуудыг зарах хүн байна уу?

]]>
Wed, 14 Oct 2009 11:17:04 +0800 http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=275966
<![CDATA[Залбирах-Уй ..,]]> http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=274409




photo by ollie

model Apathy

ollie's home studio :p 

]]>
Sun, 11 Oct 2009 14:14:37 +0800 http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=274409
<![CDATA[Үхсэн сэтгэлийн ..,]]> http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=272729 Үхсэн сэтгэлийн минь сүнс

Өрөөгөөр холхин тэнүүчлээд,

Үгүйрсэн бүхний төлөө

Өөрийг минь буруутган бувтнахад

Тэвчээр алдарсан би

Тамхиа дуусгалгүй унтраагаад,

Гэм буруугаа үүрэхээр

Гэрэлт хорвоог орхив.

]]>
Fri, 09 Oct 2009 10:32:46 +0800 http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=272729
<![CDATA[Намраас намарт ..,]]> http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=267927 Намраас намарт

Миний сэтгэлийн шувууд

Буцах нутаггүйгээс

Бүгд амь тавьцгаадаг.

]]>
Tue, 29 Sep 2009 11:36:07 +0800 http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=267927
<![CDATA[Өглөөгүүрх солиорол ..,]]> http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=265576 Үүрээр 5 болж байхад сэрээд. Ганц аяга сүү уучихаад нойроо хараан зүхсээр унтах гэж гүрийн жаал хэвтээд. Ашгүй 8 болж байхад унтаад. Тэгсэн жинхэнэ эргүү солиотой юм зүүдэлдэг байна ш д.

[...]]]> Tue, 22 Sep 2009 11:34:04 +0800 http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=265576 <![CDATA[..,]]> http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=261233 Нулимсаар нэрсэн дарсанд согтуурхсан сэтгэл

Надад өөрийн "сэтгэлээ" удтал уудлахад

Хэзээ ч түүнийг ойлгож байгаагүйгээ мэдэрсэндээ

Хуурай аньсага зовсхийн хулмалзав.

]]>
Mon, 14 Sep 2009 14:25:46 +0800 http://ollie.blog.banjig.net/post.php?post_id=261233