Үүрээр 5 болж байхад сэрээд. Ганц аяга сүү уучихаад нойроо хараан зүхсээр унтах гэж гүрийн жаал хэвтээд. Ашгүй 8 болж байхад унтаад. Тэгсэн жинхэнэ эргүү солиотой юм зүүдэлдэг байна ш д.
Нэг тоглолт болох гэж байгаа бололтой. Нэг жижигхэн газар хэдэн гарууд цугларцан. Би Apathy-тай хамт явж байгаа бололтой. Тэгсэн тайзан дээр Амгаа гараад ирлээ. Ард нь Лемонсын хөгжимчид. Амгаа дуулж байснаа намайг хараад гараа даллав. Би ч өөдөөс нь даллав. Яг энэ даллаж байх үедээ сэрчихэв. Учир нь нойрон дундаа жинхэнээсээ гараа даллаад, тэрнээсээ болоод сэрчихсэн. Гэхдээ ашгүй буцаж унтаад, зүүдээ үргэлжлүүлж чадсан л даа. Тэгээл тоглолт түр зуур алга болов. Apathy мань хоёр хүлээгээд сууж байсан чинь 2 далдганасан охин ирээд хэрүүл өдөөд болдоггүй. Арай жижиг биетэйг нь араас нь үсдээд авсан чинь толгойгоороо газар мөргөж унаад ухаан алдчихав. Тэр хооронд том биетэйтэй нь жаал зууралдаж аваад. Тэр хоёртой ноцолдож байгаад нэг харсан чинь Apathy маань Нипонь болчиж :р Би ч тоож байгаа юм алга. Нипоньтой юм яриал сууж байсан чинь Булсарагийн Тамираа ирээл юм ярихын. Би гайхаал. "Би чамайг таньдаггүй ш д" гэсэн чинь, "Гүй ээ чи намайг танина" гээл байхын. За тэр ч яахав. Тэгсэн нөгөө 2 далдгануур охин ахиал хүрээд ирэв. Жижгийг нь ахиал шат руу түлхээд ухаан алдуулчихав. Гэхдээ ухаангүй байгаа ч гэсэн тэрнээс энэ удаад би уучлалт гуйв :р 2 удаа ухаан алдуулсандаа уучлалт гуйж байгаан. Тэгсэн байдал бишдээд эхлэв. Өнөө 2 далдгануур маань ямар нэгэн буяны байгууллагаас ирж дуулах гэж байсан 2 гар болж таарав. Хүмүүс над руу дайраад, намайг тойроод эхлэв. Тэгсэн гэнэт асуултын Tagor гарч ирээд, миний хүзүүнд хутга тулгаад, "хүн ойртоод үзээрэй" гээл. Би гайхаал Tagor руу харсан чинь нүдээ ирмэж байнаа. Тэхээр нь, за за намайг аварч байгаан байна гэж бодоол. Тэгээл Tagor намайг тайзны арын нэг өрөөнд аваачиж өгөв. Тэнд нь Амгаа байж байна. Бас Чандаа ч байж байх шиг. Толгойндоо банда алчуур зүүчихсэн :р Өөр тэгээл бөөн хүн. Би танихгүй ч нөгөөдүүл нь намайг таниад байхын. Аа тийн. Бас яагаад ч юм мэдэхгүй би гуталгүй, харин гэртээ өмсдөг зузаан нэхмэл ноосон оймстойгоо явж байхын. Бас толгой дээрээ тавьдаг хар бэлгэвч шиг малгай маань алга болчихсон. Би хэдэн өрвийсөн үсэндээ санаа зовоод. Тэгсэн Нипонь ирснээ, "Чиний ч гутал, миний ч гутал алга болчиж" гээл. Гутлаа нэх тоосонгүй. Малгайгаа л бодоод байлаа. Тэндээсээ бөөнөөрөө гараал, нэг байшинд ирвээ. Тэгсэн тэнд нь хурим болж байгаан байх. Үүдэнд нь асуултын ЕА сууцан, хажуудаа нэг таваг тавьчихсан. Тэрэнд нь орж ирж байгаа хүмүүс хуримлагсдад зориулж мөнгө тавьдаг :р Би түрийвчээ үзсэн чинь баахан хуучны гурав, таван төгрөгүүд байхын. Гэхдээ нэг мянган төгрөг олж нөгөө тавган дээр нь тавьсан л даа. Тэгээл орвоо. Тэгсэн камертоны Болдын хурим байхын :р Тэгээл сууж байсан чинь, "Энэ эгнээнд байгаа бүх хүмүүс цагаан өнгийн хувцастай байх ёстой" гээл хэлэхийн. Харсан чинь би тэр эгнээнд нь сууж байхын. Яаж надаа цагаан хувцас байхав угаасаа. Харсан чинь хар цамцтай. Цамцаа сөхөөд харсан чинь бас л хар футболка. Эргээл харсан чинь тээр тэнд ээж над руу муухай харцан сууж байнаа. Хар хувцастай ирлээ л гэж уурлаж байгаа бололтой. Тэгсэн гэээв гэнэт би цагаан даашинзтай сууж байхын. Нэг зөөгч ирснээ нэг бичиг өгөв. Харсан чинь "Манийх нь мөнгө дуусчихлаа. Мөнгө байна уу. Гоош" гэсэн бичиг байхын. "Өө, маньд нь ч мөнгө алга" гэж бичээл зөөгчид нь өгөөд явууллаа. Ямар нөгөө гурав, тавтын төгрөгөө өгөлтэй биш :р Тэгээл ам цангаал эхэллээ. Ширээн дээрээс нэг аягатай ундаа аваад уух гэж байгаад асгачихав. Ээж ахиал муухай харж байна. Тэгээл сууж байтал гэнэт хуучин ажлын нас барсан залуу намайг чиглээл ирж байхын. Би гайхаал, хажуудаа байсан Apathy-д "Энэ ууг нь үхчихсэн ш д" гээл хэллээ. Нөгөө Нипонь маань буцаад Apathy болчихсон байсан :р Apathy тэгсэн надад, буруу хараад байгаан бишүү гэхээр нь ахиад сайн харсан чинь юун нөгөө залуу, нэг хөгшин өвгөн америк байна. хүрч ирснээ, сайн уу энээ тэрээ гээд гуя базаад авдын. мангар дургүй хүрээл, би чамайг танихгүй гэсэн чинь, өө хүн андуурчиж гээл буцаад явлаа. тэгсэн хажууд суусан Apathy нэг америк эмгэнтэй англиар дуржигнатал ярьж өгч байнаа. би гайхаж харснаа, энэ чинь нээрээ ийм мундаг билүү гэж бодоол :р тэгсэн нөгөө муу хараал идсэн, надтай зууралдаад байсан 2 охин чинь тэнд бас явж байхымаа. Том нь ахиал хэрүүл өдөөд эхлэв. бүүүүүр нэг дургүй хүргээд. би тэссэнгүй ээ, ахиал нөгөөхтэй чинь зууралдаад эхэллээ. тэгсэн ээж тэндээс хүрч ирснээ намайг хөөвөө. "наатах чинь эхэлсэн" гэж хэлээд хэлээд тоодоггүй ээ. намайг хуримнаас хөөгөөд гаргачихав. надтай хамт нөгөө зэвүүн охин, бас хэд хэдэн хамт ирсэн гарууд гарч ирэв. нөгөө охин чинь "харжийнуу, чамаас болоод 8 хүн хөөгдчихлөө" гэхээр нь, амаа татаж явсан чинь дээр шүү гэсэн шүү юм хэлээд. хаанаас олж өмссийн мэдэхгүй, өндөр өсгийтэй гутал өмсчиж. нөгөөх дээрээ тогтож чаддаггүй бүр нэг үйлээ үзээд. хальт толинд харсан чинь цагаан даашинзтай, хар өсгийтэй гуталтай, тэгснээ өрвийсөн үстэй /нөгөө бэлгэвч шиг малгайгаа олоогүй л байгаан/ өрөөсөн хөмсөгний доор нарийхан зүссэн шинэхэн шархтай. "хэдийдээ бас энийг зүсчихлээ" гэж хальт бодоод байгаам. тэгээл гараал, гадаа хүйтэн, нэг нь надаа пальтогоо өгөөл, би малгайгаа бодоол явж байтал гэнэт гэдэс эвгүйрхээд. тэгээл сэрчихсэн.
баахан л сайн танихгүй хүмүүсээ зүүдэллээ. сонин юм шүү. таньдагууд нь сураггүй шүү. гэснээс, Сүү ХК-ны нөгөө нэг жижигхэн дөрвөлжин цэнхэр ууттай сүүг буцалгаж барилгүй шууд ууж болдымуу? гэдэс гүйлгээд алингаа алдсан ш д.


Сэтгэгдэлүүд:
Тэр 2 гар чэн Галагын 2 байхаа гсн
Ловер гёрл: тиймүү. тэгвэл ууг нь шууд уухад зүгээр л юм байна даа.
Хэлтэрхий: ганцаараа инээх гоё ш д :р
Урамбураак: хаха, харин тэхх. тэр хрэсэг бол ерөөсөө зүүд биш, бодит байдал шиг л байгааз дээ :р
Кач: магадгүй. нэг тиймэрхүү шинжтэй нерв барсан 2 баагий байсан.
Нээрээ л тэр Гош-той хэсэг гоёийн байна,бараг нүдэнд харагдчлаа... Зүүдээ тэгээд юун тод санадаг юм бэ, би өглөө босоол ихэнхийг нь мартчдын...
Кач: юундаа арзайтлаа инээгээд байгаан чи.
Зоригт: хэн тэрэв? би юу, тэр янз үзэгч бүсгүй юу?
Цэнхэр шувуу: өө иб бол мангар урт урт юм зүүдлээд, тэд нарыгаа бүгдийг нь санаад байдын ш д.
Чабу: ямар эм? нойрны эм үү? тэгээч хө
Хэлтэрхий: хаха, сөхөөд сөхөөд юу ч байхгүйг нь мэдэхийм чинь юу гэж сөхөхийн :р
ter 2 daldaganasan ohinii jijig g ni ehleed zuurch avaad bnaa bas keke
хаха, өөрөө жижигхэн юм чинь эхэлж жижгийг нь л барьж авна ш д :р
тэр 2 далдганасан охины чинь том нь би байсышт
чи биш байсаан. шал гажиг амьтан байсын. байгаа байдал, царай зүс энэ тэр нь. ядаж байхад нэх нахаалны наасан.
Луза: хаха, харин тиймээ. мам байхдаа яахуу дээ :р
Нэгж нь бас дуусцан байсым байх даа ... Уул нь утастай байгаа шд ...
Ёооё ... Бл .. Руп ...
Ёооё ... Бл .. Руп ...
энэ юу гэж байгаан?
wahahaha/...
тийм л юм болсым чинь Сирусаа :р
naito: өө өнгө мөнгө бол хэдэн янзаараа байгаа :р
chimgeeitgel: наад чинь харин ч гайгүй зүүд нь гээл бод доо :р
Лили: хаха, би ч гэхдээ хүнтэй нэх муудалцдаггүй л дээ. муудалцлаа гэхэд зүүдэн дэх шигээ тийм аймар бишээ :р
бялзуух: хэний дууг? ямар оройн тойрог? :р
Дрийм: харин ч энэ удаад адал явдал нь арай гайгүй байлаа :р
Лео: хэн? би юу
Кафка: хэхэ :р
Оллий чи баавгайн талд байгаам уу миний талд байгаам уу :-l
баахан инээвшт :р
Хэлтэрхий: тийм гэж итгэе :р
Дао: харин тэхх. зүүдний тайлалаас харах гэсэн чинь яг ямар зүүд гэж хайхаа ойлгодоггүй ээ. ямар ч байсан хурим зүүдлэх муу л гэцэн байна. за харлаа гээд ч тийм юманд итгэх биш дээ. зүгээр л сониуч зан хөдлөөд.
би өөрөө ч бичиж байхдаа баахан инээсэн. харин зүүдэлж байх явцад бол юун инээд хүрэх :р
xaana geesiimbee
chichas geegeeyuu
би малгайгаа гээсийн :р
uu chodoo emegtei l yum baishd
hahahaha
Мелка: харин тэхх, миний зүүд ч мөн дөө.
Честмир: ёххх, яагаад одоо болтол хүмүүс ингээд байдын болоо? Урамбурак намайг өдий болтол энэндээ дасахгүй, юундаа гайхаад байдын гэсэн ш д ..,
гүй харинтиймээ. энэмуу үсэндээ л майр санаа зовоод байгаан :р
Апат нэххххх сонин гар байгааз гсн, аххахахаха :р
Сэтгэгдэл үлдээх: