Тэр гартаа буу атгаад, өөртөө итгэлтэйгээр алхаж байлаа. Халаасанд нь ганцхан ширхэг сум байгаа. Гэхдээ энэ бол хангалттай. Хэдийгээр мөнгө нь 2 сум авч хүрсэн хэдий ч, нэгийг нь тэр буугаар яаж бууддагийг үзэх гэсэндээ золиосонд гаргачихсан. Бууг нэг өдрийн хугацаатай түрээслэн авсан ч, эзэнд нь буцааж өгөх талаар огт бодсонгүй. Эзэн нь өөрөө олж чадвал авдаг л юм байгаа биз. Угаас, энд үлдэж байгаа бүхэн түүнд одоо ямар ч хамаа байхгүй.
Тэр алхсаар, хүнгүй, хог шороондоо дарагдсан нэгэн гудамж руу орж ирлээ. Энэ л яг зөв газар. Түүний амьдрал хог новш байсан. Тиймээс хог новшин дундаа л дуусах ёстой. Сумаа гаргаж буундаа хийв. Эргэн тойрноо харлаа. Энэ бүхнийг тэр ахин олж харахгүй гэхээс зүрх нь хүчтэй цохилно. Инээмсэглэл.
Гэнэт хажууд нь нэг нохой хүрч ирээд хэвтчихэв. Хэн нэгнийг, бүр нохойг ч хүртэл цусаараа будах хүсэл байсангүй. Чулуу аван нохойг хөөлөө. Нөгөөх нь хөлөө чирэн босож ядна. Хойд хоёр хөл нь хоёулаа шархалсан бололтой. Алин дээр нь гишгэж явахаа мэдэхгүй хөөрхий минь, сүүлдээ бүр бөгсөө чирэн чадан ядан урагш хэд алхаад, хүч нь дутсан бололтой, лаг хийн унаад өгөв. Газар хэсэг хэвтэж байгаад, эргэн түүн рүү нэг л хачин харцаар харлаа. Тэр энэ харцыг тийм ч удаан тэсвэрлэж чадсангүй. Халаасаа ухаж үзлээ. Хэдхэн халтар төгрөг байна. "Наанаасаа битгий хөдлөөрэй" гэж тэр нохойд хандаж хэлээд, босож явлаа. Угаасаа нохой хөдлөе гэхнээ хүч нь хүрэхгүй байсан биз. Байсан бүх мөнгөөрөө жижигхэн хиам авчраад, нохойд өгөв. Нохой ч түүнийг нь ум хумгүй залгилж гарлаа. " Ганц ч болтугай буян хийлээ" гэх бодол түүний толгойд орж ирнэ. Уг нь түүнд мухар сүсэг байдаггүй л юмсан. "Эндээс" явах болохоороо хүмүүс өөрчлөгддөг юм болов уу эсвэл?
Хэсэг бодолхийлж байгаад гэнэт сэхээ орон харвал нохой яваагүй, харин ч түүний хөлийн дэргэд ирээд түүнийг өнөөх л сонин харцаараа ширтээд хэвтэж байлаа. "Чамд ч бас хэцүү байна уу?" гэж нохойноос асуув. Хариулт нь түүний харцнаас тодорхой байлаа. Тиймээ, тэр гуйгаад байна. Сонголт. Цаг үргэлжийн хараал идсэн сонголтууд. Буун дуу тасхийв.
Тэр үхсэн нохойг хэсэг сонингоор бүтээсэн. Нохойн харцанд талархал дүүрэн харагдсан. Түүнд сум үлдээгүй. Ахиж авах мөнгө ч байхгүй. Бас бууг буцааж өгөх ёстой. Ахин түрээсэлж автал нэлээдгүй хугацаанд мөнгө хуримтлуулах хэрэгтэй болно. Амьдрал үргэлжилсээр л ..,


Сэтгэгдэлүүд:
Мартин: хиам яахав дээ. хүнийг цаазаар авахын өмнө нэг сайхан цатгаж өгдөг дөө. тэрэн шиг л :р
harin minii oird buh ungu n arilaad tsav tsagaan bolchood nud gaylbaad bhii, buten jil serelgui saihan untchihmar bna gej bodood bsan., husel biyelsiim chin bodson yosoor nuguu tsagaan ungugui ungundee nud gaylbaad yag l untaj bga yum shig noirmog duinge bolchihloo, yu ch bodohgui sanahgui, gantsaaraa, guie bur gantsaaraagaa ch jiicheed amar bh shgi, yamar ch bsan seruuneer 4 jil untah yum shig bna.,
эсвэл энэ новшын амьдралд тэр хэрэгтэй байж болох юм
bitii tng yum yari., ene amidrald hen ch hereggui., nohoitoi nohoigui, buustei buusgui ergeldseer l bn
Дао: новшийн амьдралд золиос л хэрэгтэй байдаг байх.
Мартин: хэхэ, заавал бөөс байдаг нь ч юув дээ :р
sayhan nadtai tseg uulzchaad chi neg buhniig nulimaad haytsiin shig taivan bolchij geed bsan unen
harin ter buus bol, yalgaguishd hun nohoi buus bugd l chanartaa adilhan, neg shirheg hun bhgui bolson , 1 nohoi bhgui bolon, buus bhgui bolson., heniig ch sanahgui horvoo
hehe bi yer n ungu bodooguie, eniig chin unshaad tarhind shuud harvaj bna., iim l aimar medremjtei bgam shdde mani chin
нээрээ ч нүд гялбаад байхаар дүйнгэтээд байхын болуу дөө. за за яасан ч байсан, амар л байгаа бол болоо ш д. угаасаа л бүгдийг аль эрт нулимж хаях хэрэгтэй байсын ..,
засссс, тэгээд чамайг хүлээн зөвшөөрчихөөл байхад чинь дахин дахин магтуулах гээд байхын зүгээр :-L
Арчаагүй хүмүүс л үхэхээрээ айлгаж үхэхийг оролдож байдаг гэж би боддог амьдрахыг оролдохын оронд.
Нохойны хойд хоёр хөлийг малын эмчид үзүүлчихгүй дээ хэхэ хөлгүй нохой байтугай сэлүүргүй загас яаж ийгээд амьдардаг шүү дээ. Өлссөн л байгаа биз хөөрхий муу банхар үхмээр байсан бол хиам идхүү хэхэ хүндрүүлэв дахиад л
amidrahiig oroldoh n archaaguitel bish gej hen helj bna., aa chinii bodol bh., medeej chinii bodol chinii huvid zov.,
gehdee hun burt ulaaniig tsenhereer harchih mederhui gej aihtar uur zuiluud biiishd., hun tsenhereer harj bga bol chi zaaval uurinhu "tng min chi ene ulaan gej uurigu bodliig tulgaj yadgiiim"
Мартин: би бол наад номноос чинь ганц өгүүлбэр ч санахгүй байсан. сая ахиж уншсан ш д тэгээд.
аа тэр бүүр дээрх мартинд: за тийм бүлгээ. гэж хэлийдаа хэ хэ
18 дахь сэтгэгдэлд хариулсан юм би нэгдүгээрт ок?
хоёрдугаарт та хоёрт тулгаагүй, би та хоёрыг буруутгаагүй бодсоноо л наргиан маягаар хэлж байна юун сандруу юм
гуравдугаарт оли, суурь зорилго нь тийм байдаг юм, бусад бүх юм эцэстээ тэнд нийлдэг сайн бодоод үзвэл.
Дөрөвдүгээрт нохойг энэ мал ийм үедээ биш аз жаргалтай үедээ харсан бол алах байснуу
Хэдийгээр санаанаасаа зохиосон зүйл чинь ингэж нөхцөлдүүлж байгаа гэдгийг ойлгож байгаа ч гэсэн бодлоо хэлэхэд өөдөөс сонин урамгүй юм хэлээд байгааг ойлгосонгүй
Ординари: хэхэ, сонин урамгvй юм хэлээгvй ш дээ. юун чухлаар хvлээж авдын бэ дээ. зvгээр л бичсэн ш дээ. сонин сэтгэгдэл төрvvлчихсэн бол уучлаарай. зvгээр л чухалтаж байсан ш дээ
Сайхан санаа: хэхэ, юу нь ч сайн байхав дээ.
aiamr haramssan, za daragiin uda zapastai ai
Мартин: анх удаа буу хэрэглэх гэж байгаам чинь туршилт хийхээс яахав дээ. дараа бол туршил энэ тэр хийх шаардлага байхгvй ш д :р
гэхдээ та хоёр муухай поольдох оролдлого хийжаагаа бхгүй юу хаха. Одоо нээх сонин болцоон хаха наргиа шүү. амьд амьтны суурь инстинктийн тухай хэлэхдээ нохойнд ч хамааруулж хэлсэн гэдгийг бас бодолцож үзнэ үү баяраллаа /аая/
hehe bi alv poolidoh geeguishuu, harin ch bi amidralda anh uda lag bolovson tailbarlasan shuu hehe, te ollie
хэхэ, тийм шvv Ординари. Мартиныг ийм боловсон соёлтойгоор хvнтэй харьцаж байхыг би л лав урд нь харж байгаагvйн байна :р
Ординари:
Зангга: ээ, яагаад уйлчив даа ..,
Амьд хүн аргатай, аргалын гал цогтой гэж...
Sanaand orchloo.
Дао: амьд явах хэрэг байсандаа биш, зүгээр л хүн чанар нь үхээгүйн бишүү гсн.
Gunzo: хэхэ, харин тэхх.
oldoshaksli: ядаж чад. наатахыг чинь уншаагүй нээрээ удсан байна шүү.
энигма: яагаал солиороод байна даа.
Кафка: хэхэ, баярлалаа.
blood_moon: РМ-ээр явуулчихъя
Уудам:хэхэ, тийм байна уу.
Энигма: хаха, уншсаар байгаад дадлагатай болчдын гсн, лол. энийг ойлгож ядах юу байнаа.
Цэцэнсод: аая, чи яасан баян юм гсн :р
надаа бас нэг сум олоод өгөхгүй биз? за за хэрэггүйн байна. надаа угаасаа буу байхгүйм чинь :р
50. Ариумаа | 2009-05-26 20:32:00
chi ih mundak bysgyi shyy!amjilt hysie!daraa ni tuhtai sain unshamz.
52. ollie | 2009-05-27 12:13:07
Ариумаа: хаха, мундагаа ч хат даа. баярлалаа, тэгнээ, дараа тухтай уулзнаа.
хаха, мань сая л наатахыг чинь анзаарлаа. миний нvд гэж ёстой нэг хоёр хар нvх болжээ гсн :р
Сайхан санаа: харин тэхх. нэг ч гэсэн хvн амар амгалангаа олохгvй юу гсн, лол :р
Цовоо: залуу гэж хаана бичсэн байна? яагаад залуу гэж бодоов
Би үхэх газраа зөндөө бодсон. Лав гудамж байгаагүй ээ. Харин би тэр буутай нөхрийн оронд байсан бол Хөөё нохоо оо, би одоо үхнэ тэхээр чи намайг дуустал нь идвэл идээрэй гээд өөрийгөө буудчих байсан юм.
Бууны төлбөр бас лай юм аа. Засс тэр төлбөр ч яахав. Сайхан боломжыг алдаж дээ. Хэчнээн их зориг гаргаж тэр бууг авч, харанхуй гудамжинд очиж, өөрийнхөө хаана буудах талаар хэчнээн удаа бодож, миний үхэл ямар муу, сайн үр дагавар бий болгох тухай хүссэн хүсээгүй бодож, хэр их хүч зарцуулж байж тэр харанхуй гудамд хүрсэн бол гэж бодохоор уур ч хүрэх шиг болж байна шүү. Чөтгөр гэж. Зүгээр л явахыг хүссэн хүнийг нь явуулахгүй байж хүсээгүй нэгнийг нь явуулаад байдаг энэ АМЬ ДАРЛА хэмээгчийг яалтай.
тхххх
Нэмү: тххх гэнэ шүү. хүссэнийг нь явуулахгүй гэдэг хүмүүсийн нэг нь байж яах нь вэ гсн :р
Сэтгэгдэл үлдээх: